Мэдээ, мэдээлэл

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

СЗХ-оос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой сүүлийн үед өрнөж байгаа асуудлаар ХЗДХЯ,ЦЕГ,ЗЦА,АЖДХ,МДХ болон даатгалын зарим компанийн төлөөллийг оролцуулан 2 удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хорооноос хэлэлцүүлэгт оролцогч талуудын саналыг судалж үзээд шийдвэр гаргахаар тогтсон юм. Энэ дагуу тус Холбоо саналаа  хүргүүлээд байна. 

Read more...

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРААГҮЙ, ТАЛУУД МАРГААНГҮЙ ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТГҮЙГЭЭР ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖТОЙ

Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие#эрүүл #мэнд #хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь #харилцан#зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын #маягтыг үндэслэн зохих журмын дагуу #нөхөн #төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.

Read more...

Д.ЦЭВЭЭНЖАВ: ОСОЛД ӨРТСӨН ТАЛУУД ХООРОНДОО МАРГААНГҮЙ БАЙВАЛ ЗААВАЛ ЗАМЫН ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ

Д.Цэвээнжав: Заавал замын цагдаа дуудах шаардлагагүй

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам болон албан журмын даатгалтай холбоотой хуулийн зохицуулалт иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа билээ. Энэ асуудлаар  Албан журмын даатгалчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодруулга авлаа.

Read more...

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЖОЛООЧ НАРЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ШААРЛАГАТАЙ ГЭВ

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жолооч нарыг хариуцлагажуулах шаарлагатай гэв

Хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх гэж буй “Аз жаргалтай гудамж” аяны хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Read more...

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХАЙРТАЙ ҮЛГЭРИЙН БААТРУУД СУРАГЧДЫГ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХАД ТУСЛАВ

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэлдэйн театр, Албан Журмын Даатгагчдын Холбоо хамтран 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17, 50-р сургууль, Баянзүрх дүүргийн 97-р сургууль, Хужирбулангийн 120-р сургуулийн сурагчдад жүжигчилсэн хэлбэрээр замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгож, тоглолт зохион байгуулан хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатруудын дүрээр сурагчдыг зам хөндлөнгарахад туслав.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Read more...

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах