Шинэ мэдээ:

Тээврийн хэрэгсэл өмчлөгчдийн анхааралд

 

Тээврийн хэрэгсэл өмчлөгчдийн анхааралд

Танд болон танай байгууллагад хасагдах жагсаалтад орсон тээврийн хэрэгсэл байгаа эсэх талаар эндээс хайна уу /сүүлийн 4-с дээш жил татвар төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй/. Жагсаалтад орсон эсэхээс хамааран бүрдүүлэх бичиг баримт өөр байна.

1. Хасагдах тээврийн хэрэгслийн жагсаалтанд орсон бол улсын бүртгэлээс хасуулахад дараах бичиг, баримтыг бүрдүүлж Автотээврийн үндэсний төвд хандана.

  • Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Улсын дугаарын тэмдэг

2. Жагсаалтад ороогүй боловч та цаашид ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулахад дараах бичиг, баримтыг бүрдүүлж Автотээврийн үндэсний төвд хандана

  • Улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт
  • Нийслэлийн татварын албаны тодорхойлолт
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Улсын дугаарын тэмдэг

ЖИЧ: Хэрэв тээврийн хэрэгслийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол - 8000 төгрөгийг Төрийн сангийн 2904000006 дансанд, бүртгэлийн дугаар /төмөр дугаар/ үрэгдүүлсэн бол - 16000 төгрөгийг Төрийн сангийн 2904000019 тоот дансанд тус тус тушаана. 

Хасалт хийлгэхдээ эзэмшигч иргэн байгууллага өргөдөл гаргаж АТҮТөвийн АСА Цирк дэхь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн Архив лавлагааны тасагт өөрийн биеэр ирнэ. Өргөдлийн маягтыг эндээс татаж авна уу. 

Лавлах утас: 70070018    https://www.transdep.mn/deductible_vehicles.php

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах