АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Та жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй.

      Албан журмын даатгагчдын холбооноос 2017 оны 10, 11, 12 дугаар саруудад Нийслэлийн замын хөдөлгөөнд байнга оролцож байгаа тээврийн хэрэгсэлд жолоочийн даатгалын чиглэлээр хяналт тавьж үзэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүргээ биелүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа 413 тээврийн хэрэгсэл илэрсэн байна.

     Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ.

      Мөн жолоочийн даатгалд хамрагдаагүй этгээд замын хөдөлгөөнд оролцож бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд учруулсан тохиолдолд хохиролоо өөрөө барагдуулна.

      Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.3, 5.1-5.3 дахь заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө, улсын дугаар бүхий мэдээллийг жагсаалтаар харуулав.

 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах