Шинэ мэдээ:

ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ХАЙРТАЙ ҮЛГЭРИЙН БААТРУУД СУРАГЧДЫГ ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХАД ТУСЛАВ

Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын Газар, Хүүхэлдэйн театр, Албан Журмын Даатгагчдын Холбоо хамтран 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17, 50-р сургууль, Баянзүрх дүүргийн 97-р сургууль, Хужирбулангийн 120-р сургуулийн сурагчдад жүжигчилсэн хэлбэрээр замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгож, тоглолт зохион байгуулан хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатруудын дүрээр сурагчдыг зам хөндлөнгарахад туслав.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

 

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёлыг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын бүх шатны ажилчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршино.

Ийнхүү үлгэрийн баатрууд эцэг эхчүүд, багш, жолооч нарт хандан тээврийн хэрэгслээр хүүхдийг яаж аюулгүй тээвэрлэх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, биеийн аль нэг хэсгийг цонхоор гаргахгүй байх,зам хөндлөн гарахдаа чихэвчний хөгжим, гар утас ашиглахгүй байх, автозам дээр болон замын ойролцоо тоглохгүй байхыг уриалсан юм.

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН ҮРСЭЭ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ХАМГААЛЦГААЯ

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.

Замын Цагдаагийн Алба-н зураг.



Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах