Шинэ мэдээ:

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРААГҮЙ, ТАЛУУД МАРГААНГҮЙ ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТГҮЙГЭЭР ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖТОЙ

Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие#эрүүл #мэнд #хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь #харилцан#зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын #маягтыг үндэслэн зохих журмын дагуу #нөхөн #төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.

 

Харин зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие, #эрүүл #мэнд #хохирсон болон даатгалын тохиолдолд талууд #маргалдаж байгаа тохиолдолд зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай #цагдаагийн #байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх шаардлагатай юм.

Иймд даатгалын компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн дээрх чиглэлийг баримталж осолд холбогдсон жолооч нар ослын талаар аливаа #маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд #хохироогүй, замын цагдаа #очоогүй /үзлэг, хэмжилт хийгээгүй/ даатгалын тохиолдлын үед нөхөн төлбөр олгохдоо #ЗАМЫН#ЦАГДААГИЙН #ТОДОРХОЙЛОЛТ заавал авчрахыг шаардаж даатгуулагч нарыг #чирэгдүүлэлгүй дээр дурдагдсан дүрэм, зааврыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.

Харин даатгуулагч та даатгалын компанитай холбоотой аливаа #санал#гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргах боломжтой.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах