Шинэ мэдээ:

Хороонд хандалгүй шууд шүүхэд нэхэмжлэл гаргавал хугацаа алдана

 

     Даатгалын, үнэт цаасны, банк бус санхүүгийн байгууллагууд болон хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой өргөдөл, гомдлоо иргэд эхний ээлжинд Санхүүгийн зохицуулах хороо /Хороо/-нд гаргаж байхыг зөвлөж байна. Тэгэлгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргачихаар маргааныг Хороо урьдчилан шийдвэрлээгүй байна гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг буцааж цаг хугацаа алдах тохиолдол цөөнгүй байна.

 

    Хороо иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх байна. Шаардлагатай тохиолдолд өргөдөл гаргасан иргэнд мэдэгдэж хугацааг дахин 30 хоногоор сунгаж болдог.

     Өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа тодорхой бичиж, гарын үсгээр баталгаажуулахаас гадна холбогдох баримтыг хавсаргах хэрэгтэй. Харин өмнө нь хандаж шийдвэрлүүлсэн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлаар дахиж гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үздэгийг анхаараарай.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах