Шинэ мэдээ:

Мэдээ, мэдээлэл

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

Та жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй.

      Албан журмын даатгагчдын холбооноос 2017 оны 10, 11, 12 дугаар саруудад Нийслэлийн замын хөдөлгөөнд байнга оролцож байгаа тээврийн хэрэгсэлд жолоочийн даатгалын чиглэлээр хяналт тавьж үзэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдах үүргээ биелүүлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа 413 тээврийн хэрэгсэл илэрсэн байна.

     Жолооч нь жолоочийн даатгалд даатгуулалгүйгээр тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ.

      Мөн жолоочийн даатгалд хамрагдаагүй этгээд замын хөдөлгөөнд оролцож бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд учруулсан тохиолдолд хохиролоо өөрөө барагдуулна.

      Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.3, 5.1-5.3 дахь заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө, улсын дугаар бүхий мэдээллийг жагсаалтаар харуулав.

Read more...

ДААТГАЛЫН ТОХИОЛДОЛД ХОЛБОГДОГЧ ТАЛУУД ХООРОНДОО МАРГААНГҮЙ БАЙГАА БОЛ ЗАМЫН ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ

            Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тулгамдсан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар,Замын цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо, Монголын даатгагчдын холбоо болон даатгалын компаниудын төлөөллийг оролцуулан уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

            Тус Хорооноос уг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар уулзалт хэлэлцүүлэгт оролцогч талуудын саналыг судалж, холбогдох байгууллагуудад чиглэл өгөөд байна.

Read more...

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛААР САНАЛ ХҮРГҮҮЛЭВ

СЗХ-оос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалтай холбоотой сүүлийн үед өрнөж байгаа асуудлаар ХЗДХЯ,ЦЕГ,ЗЦА,АЖДХ,МДХ болон даатгалын зарим компанийн төлөөллийг оролцуулан 2 удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хорооноос хэлэлцүүлэгт оролцогч талуудын саналыг судалж үзээд шийдвэр гаргахаар тогтсон юм. Энэ дагуу тус Холбоо саналаа  хүргүүлээд байна. 

Read more...

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ХОХИРОЛ УЧРААГҮЙ, ТАЛУУД МАРГААНГҮЙ ТОХИОЛДОЛД ЦАГДААГИЙН ТОДОРХОЙЛОЛТГҮЙГЭЭР ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ БОЛОМЖТОЙ

Замын хөдөлгөөний дүрмийн 2.6-д “Хэрэв зам тээврийн ослын улмаас хүний #амь #бие#эрүүл #мэнд #хохироогүй бол осолд холбогдсон жолооч нар өөр хоорондоо зөвшилцөн, ослын бүдүүвч зургийг үйлдэж гарын үсэг зураад, аль ойр байгаа Замын цагдаагийн алба /цагдаагийн байгууллагад/ бүртгүүлж болно” гэж, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/20/21 дүгээр тушаалаар батлагдсан “Даатгалын тохиолдлын тодорхойлолтыг бүрдүүлэх заавар”-ын 2.2-д “Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд хохирол учирсан бол жолооч нь #харилцан#зөвшөөрч гарын үсэг зурсан даатгалын тохиолдлын #маягтыг үндэслэн зохих журмын дагуу #нөхөн #төлбөр гаргуулж болно” гэж тус тус заасан байдаг.

Read more...

Д.ЦЭВЭЭНЖАВ: ОСОЛД ӨРТСӨН ТАЛУУД ХООРОНДОО МАРГААНГҮЙ БАЙВАЛ ЗААВАЛ ЗАМЫН ЦАГДАА ДУУДАХ ШААРДЛАГАГҮЙ

Д.Цэвээнжав: Заавал замын цагдаа дуудах шаардлагагүй

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам болон албан журмын даатгалтай холбоотой хуулийн зохицуулалт иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа билээ. Энэ асуудлаар  Албан журмын даатгалчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодруулга авлаа.

Read more...

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах