2018 оны үйл ажиллагааны тайлан

2018 оны үйл ажиллагааны тайланг энд дарж татаж авна уу!

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ 

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

 

Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал  2019 оны 03 сарын 21 ний өдөр хийж  гишүүн даатгалын компаниудын гүйцэтгэх захирал нар оролцлоо. Энэ өргөтгөсөн хурлаар Холбооны 2018 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, тулгамдаж буй асуудлуудын талаар гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавын илтгэлийг сонсч санал бодлоо солилцлоо. Албан журмын даатгагчдын холбооноос жолоочийн хариуцлагын даатгалыг цахим технологи ашиглан хийхээр боловсруулсан програмыг ойрын хугацаанд танилцуулах боллоо. Удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар өргөтгөсөн хурал хийлээ. Өргөтгөсөн хурлаас даатгагчдад мэдээлэл дутмаг байгааг анхаарч Албан журмын даатгагчдын холбоо, даатгагчидтайгаа ойр ойрхон уулзаж санал бодлоо солилцож хамтран ажиллах нь зүйтэй гэж үзлээ. Мөн албан журмын даатгалын тохиолдлын дуудлагыг төвлөрүүлэн авч гүйцэтгэлд нь хяналт тавих боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.



Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах