2017 оны үйл ажиллагааны тайлан

2017 оны үйл ажиллагааны тайланг энд дарж татаж авна уу!

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ
201
7 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Товч танилцуулга

 Улсын их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж, Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Санхүүгийн зохицуулах хороо 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаар тогтоолоор Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилж мөн оны 11 сарын 07-ны өдөр Холбооны дүрэм батлагдаж,улсын бүртгэлд №9072004107 дугаарт бүртгүүлснээр Албан журмын даатгагчдын холбоо (ТББ) үүсч байгуулагдсан байна.

Тус холбоо нь Даатгалын санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох, буцаан нэхэмжлэх, даатгалын сангийн шуурхай албыг зохион байгуулах, жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хяналт тавих, албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах жолоочийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх, зам тээврийн ослыг бууруулахад,  чиглэсэн сургалт, сурталчилгааг санхүүжүүлэх үүрэгтэй хуулийн этгээд юм.

Санхүүгийн зохицуулах хороон зөвшөөрч, Удирдах зөвлөлөөс баталсан дүрмийн дагуу АЖДХолбооны үйл ажиллагаа явагдаж байна. Даатгалын тухай хуулийн 121 дүгээр зүйлд Албан журмын даатгагчдын холбооны эрх, үүргийг тодорхойлж өгсөн байгаа юм. Мөн жолоочийн даатгалын тухай хуульд Холбооны жолоочийн даатгалын сангийн эх үүсвэр, түүнийг зарцуулах зориулалтыг зааж өгчээ.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах