Шинэ мэдээ:

2016 оны үйл ажиллагааны тайлан

2016 оны үйл ажиллагааны тайланг энд дарж татаж авна уу!

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ 

2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

 

Албан журмын даатгагчдын холбоо Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиар хүлээлгэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлснээр даатгагчдын үйл ажиллагааны уялдаа холбоо хангагдаж даатгагч, даатгуулагч, хохирогчийг мэдээллээр хангах, мэдээлэл солилцох, даатгуулагч, хохирогчид учирсан санхүүгийн эрсдлийг арилгах, улмаар иргэдийн амьжиргааг хэвийн үргэлжлүүлэх төрийн бодлого хэрэгжих нэг нөхцлийг хангаж байна.

Албан журмын даатгагчдын холбооноос Даатгалын сан, Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж гишүүддээ үйлчлэх болон даатгалгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг төрийн нэрийн өмнөөс арилгах нөхөн төлбөрийг олгох үйлчилгээ үзүүлж даатгалын тухай сургалт, сурталчилгаа хийсний үр дүнд жолоочийн хариуцлагын даатгал даатгалын салбарын хөгжилд бодитой түлхэц үзүүлж чадсаныг зориуд тэмдэглэх нь зүйтэй. Даатгагчдаас 2015 онд, 14,479,9 сая төгрөгийн нөхөн төлбөр олгогдож байсан бол 2016 онд 13,456,2 сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага дээшилсэнийг ослын тоо буурч нөхөн төлбөр олгох хэмжээ буурсан дүнгээс харагдаж байна.

Мэдээллийн санг бүрдүүлэх, ажлыг ирээдүйг харж зарчмын өөрчлөлт хийх шаардлага байна гэж дүгнэж байна. Тухайлбал, актуар тооцоолол хийх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм.

Албан журмын даатгагчдын холбооноос болон орон нутгийн салбар бүр жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдлыг мэдээллийн олон сувгаар сурталчилсаны үр дүнд иргэдэд мэдээлэл жигд хүрч, даатгалын ач холбогдлыг ойлгох, бодит үр шимийг нь хүртэх боломж эрс дээшилж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалын бодит хэрэгжилт үр дүн нь хариуцлагын даатгал Монгол улсад хөгжих бодит суурийг бий болгож чадлаа.

Жолоочийн хариуцлагын даатгалын шуурхай албаны үйлчилгээний зохион байгуулалтыг шинээр авч үзэх нь зүйтэй байна.

Хариуцлагын даатгалыг хөгжүүлэхэд даатгалын мэргэжлийн оролцогчдын ёс зүй, ажлын арга барилд эрс өөрчлөлт хийх цаг болжээ. Хариуцлагын даатгалыг ашиг олох бүтээгдэхүүн гэж хандахаас илүүтэй нийгмийн өмнө, бусдын өмнө хариуцлага хүлээж хууль дээдэлж, амьдрах арга ухаан, мэдлэг соёл өөртөө бий болгож хэвшүүлэх эдийн засгийн механизм, хөшүүрэг гэдгийг ойлгож ашиглах нь юу юунаас чухал гэдэг нь харагдаж байна.

Жолоочийн даатгалын тухай хууль бодитой хэрэгжиж байгаа ч даатгуулагчдад туслалцаа үзүүлэх шуурхай албаны нэгдсэн удирдлага үгүйлэгдэж, мэдээллийн нэгдсэн байдал хангагдаж чадахгүй байгаа явдалд дүгнэлт хийж шаардагдах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна.

Орон нутгийн салбаруудтай цахимаар холбогдож сургалт, зөвлөгөө, зааварчилгаа өгөх ажлыг эхлүүлж томилолтын зардлыг хэмнэх боломж бүрдүүллээ.

Холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “АЖДХолбооны нэрэмжит шагнал бий болгох, шагнал олгох журам”ыг батлуулсан нь Холбооны нэр хүндийг өргөсөн үр дүнтэй ажил боллоо


Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах