Шинэ мэдээ:

2014 оны үйл ажиллагааны тайлан

2014 оны үйл ажиллагааны тайлан энд дарж татаж авна уу!

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ
2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

1.1 Товч танилцуулга:

      Улсын их хурал 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хууль баталж, Санхүүгийн зохицуулах хороо 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаар тогтоолоор Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, мөн оны 11 сарын 07-ны өдөр Албан журмын даатгагчдын холбоо (ТББ)-г үүсгэн байгуулжээ. Тус холбооны үйл  ажиллагааны чиглэл, эрх үүргийг хуулиар тодорхойлсон байна. Холбоо нь даатгалын санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох, даатгалын сангийн дуудлага хүлээн авч үйлчлэх  шуурхай албыг зохион байгуулах, жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдын үйл ажиллагаа, уялдаа холбоог ханган зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, даатгагч, хохирогчийн эрхийг хамгаалах үүрэгтэй ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

      Санхүүгийн зохицуулах хороо нь Холбооны үйл ажиллагаатай холбогдсон дүрэм, журам зааврыг баталж, уг Холбооны үйл ажиллагаанд хяналт тавина. Холбоо нь хууль тогтоомжид нийцсэн Санхүүгийн зохицуулах  хорооноос зөвшөөрсөн дүрэмтэй. Хорооноос томилсон удирдах зөвлөлтэй, удирдах зөвлөлөөс томилсон гүйцэтгэх захирал   гүйцэтгэх удирлагыг хангаж байна.Албан журмын даатгагчдын холбоо ТББ дараах удирдлагын бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байна.

 

        Санхүүгийн зохицуулах  хорооноос 2014 онд Холбооны үйл ажиллагаанд шалгалт хийж, хуулийн хэрэгжилтээр даатгалын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлтээр манай холбооны бүтцэд анхаарах шаардлага тавьсаныг шинэ бүтэц батлахдаа авч үзэж хуулийн дагуу явах нь зүйтэй юм. Шуурхай албыг өөрчлөн зохион байгуулах, сургалт судалгаа, сурталчилгааны хэлтсийг татан буулгах бусад нэгжид үүргийг нь шилжүүлэх гэх мэт.

      Холбоо нь удирдах  зөвлөлөөс баталсан 2016 он хүртэл баримтлах стратеги төлөвлөгөөтэй бөгөөд түүнийг  хэрэгжүүлэх  ажлыг жил жилийн төлөвлөгөөнд тусгаж, үр дүнг тооцон ажиллаж байна.

      Холбоо тайлант хугацаанд Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон Холбооны дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллалаа.

      Холбооны Удирдах зөвлөл тайлант хугацаанд 7 удаа 63,2 хувийн дундаж ирцтэйгээр хуралдаж нийт 31 асуудал хэлэлцэн 19 тогтоол, тэмдэглэлээр 23 шийдвэр гаргажээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанд 2 асуудал оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Гүйцэтгэх захирал нийт 152 тушаал гаргаж ажлын албаны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллажээ.

      Удирдах зөвлөлийн 2014 онд гаргасан шийдвэрийн хэрэгжилт 97,6 хувьтай байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 28.1.1-д заасан торгуулийн орлогыг санд төвлөрүүлэх үүрэг хагас биелэлттэй байна.

    Тайлант хугацаанд Холбооны нийт бичиг хэргийн эргэлт 1269, үүнээс албан байгууллага, иргэдээс 514 албан бичиг, өргөдөл, гомдол нийт 169-ыг хүлээн авч, байгууллага, иргэдэд нийт 514 албан бичиг явуулсан байна.

      Холбоо жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журам заавруудыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахад санал өгч, ажлын хэсэгт орж ажилласан ба жолоочийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой 2 журам, заавар, аргачлал шинээр боловсруулан, 8 журам, зааварт өөрчлөлт оруулах санал боловсруулж хороонд хүргүүлжээ.

     Даатгалын тухай хуулийн 12’1-д албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Холбооны гишүүн байна гэж заасан. Монгол улсад албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгалын 16 компани, орон нутагт даатгалын компанийн 213 салбар, даатгалын 2357 төлөөлөгч ажиллаж байна

      Холбоо нь жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газар даатгалын мэргэжлийн оролцогчидтай хамтран ажиллаа.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах