Шинэ мэдээ:

2013 оны үйл ажиллагааны тайлан

2013 оны үйл ажиллагааны тайланг энд дарж татаж авна уу!

 

АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООНЫ 

2013 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

             1.1 Танилцуулга:

Улсын их хурлаас 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж, Санхүүгийн зохицуулах хороо 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 301 дугаар тогтоолоор Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, мөн оны 11 сарын 07-ны өдөр Албан журмын даатгагчдын холбоог үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Тус холбоо нь Даатгалын санг бүрдүүлж, нөхөн төлбөр олгох, даатгалын сангийн шуурхай албыг зохион байгуулах, жолоочийн даатгалын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, албан журмын даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй даатгагчдын үйл ажиллагаа, уялдаа холбоог ханган зохион байгуулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийх, даатгагч, даатгуулагч, хохирогчийн эрхийг хамгаалах үүрэгтэй ашгийн төлөө бус хуулийн этгээд юм.

Холбоо нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Зам, тээврийн яам, Замын цагдаагийн газар, даатгагчдын болон зуучлагчдын төлөөлөл бүхий удирдах зөвлөлтэй, өдөр тутмын үйл ажиллагааг хуулиар заасан чиг үүргийн дагуу зохион байгуулах ажлын албатай. Ажлын албаны чиг үүргийн хүрээнд Даатгалын сан түүний шуурхай алба, Мэдээллийн сан, Захиргаа хуулийн хэлтэс гэсэн удирдлагын нэгж, нийслэл болон аймгуудад өөрийн cалбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Даатгалын сангаас нөхөн төлбөр олгох, даатгалын тохиолдлын газарт үзлэг хийх шуурхай албаны чиг үүргийг Холбооны хэмжээнд Даатгалын сан, орон нутагт Холбооны салбарын удирдлагад хамааруулан хэрэгжүүлж байна.

Холбооны Удирдах зөвлөл тайлант хугацаанд 10 удаагийн хуралдаанаар нийт 32 асуудал хэлэлцэн 17 тогтоол, тэмдэглэлээр 21 шийдвэр гаргасан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанд 3 асуудлыг оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Гүйцэтгэх захирал нийт 89 тушаал гаргаж ажлын албаны үйл ажиллагааг чиглүүлэн ажилласан.Холбоо тайлант хугацаанд Даатгалын тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль болон Холбооны дүрэмд заасан чиг үүргээ биелүүлэн ажиллалаа. Тайлант хугацаанд Холбооны нийт бичиг хэргийн эргэлт 1156, үүнээс албан байгууллага, иргэдээс 542 бичиг, өргөдөл, гомдол нийт 73-ыг хүлээн авч, байгууллага, иргэдэд нийт 574 албан бичиг явуулсан байна.

Холбоо жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох журам заавруудыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахад санал өгөх, ажлын хэсэгт орж ажиллах зэргээр эрх үүргээ хэрэгжүүлсэн ба жолоочийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой 3 журам, заавар, аргачлал шинээр боловсруулан, 5 журам, зааварт өөрчлөлт оруулсан байна.

Албан журмын даатгагчдын холбооны дүрмийн 3.1-д Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан даатгагч нь Холбооны гишүүн байна гэж заасан байдаг. Монгол улсад албан журмын даатгалын үйл ажиллагааг нийслэлд даатгалын 16 компани, орон нутагт даатгалын компанийн 213 салбар, даатгалын 2357 төлөөлөгч эрхлэн явуулж байна.

Холбооны гишүүн даатгалын компаниуд:

  1. Ард даатгал 
  2. Бодь даатгал
  3. Ган зам даатгал
  4. Гэр даатгал
  5. Мандал даатгал
  6. Миг даатгал
  7. Монгол даатгал
  8. Моннис даатгал
  9. Монре даатгал
  10. Мөнх даатгал 
  11. Номин даатгал
  12. Соёмбо даатгал
  13. Тэнгэр даатгал
  14. Улаанбаатар хотын даатгал
  15. Хаан даатгал
  16. Практикал даатгал

       Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах төрийн болон даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын үйл ажиллагааг зуучлах 17 компани, даатгалын хохирол үнэлэх 9 компани болон төрийн дараах байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Үүнд:

Төрийн байгууллагууд:

  1. Санхүүгийн зохицуулах хороо
  2. Зам, тээврийн яам
  3. Замын цагдаагийн газар
  4. Сангийн яам
  5. Татварын ерөнхий газар
  6. Гаалийн ерөнхий газар
  7. Хил хамгаалах ерөнхий газар
  8. Улсын бүртгэлийн ерөнхий газар
  9. Автотээврийн үндэсний төв
  10. Үндэсний дата төв
  11. Аймаг, нийслэлийн засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс

Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 2013 онд Холбоо гишүүн даатгалын компаниудтай хамтран “Даатгалын нээлттэй өдөрлөг”, гишүүн даатгагч байгууллагууд, Замын цагдаагийн газар, аймгуудын замын цагдаагийн тасагтай хамтран даатгалгүй жолоочийг илрүүлэн даатгалд хамруулах “Хамтарсан шалгалт” хийх зэрэг томоохон арга хэмжээг байнга зохион байгуулж ажиллалаа. Мөн орон нутгийн салбар болон даатгалын компаниудын салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарал тавьж ажиллалаа. 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах