Шинэ мэдээ:

2012 оны үйл ажиллагааны тайлан

2012 оны үйл ажиллагааны тайланг энд дарж татаж авна уу!

“АЛБАН ЖУРМЫН ДААТГАГЧДЫН ХОЛБОО” –ны

2012 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

УИХ “Жолоочийн даатгалын тухай” хуулийг 2011 оны 10-р сарын 06-нд батлан гаргаснаар СЗХорооАЖДХолбоо /цаашид холбоо гэх/ ТББ-ыг2011.11.07-нд үүсгэн байгуулсан. Холбооны ажлын алба  2011.12.01-ний өдрөөс 3 орон тоотойгоор ажиллаж эхлэв.

Албан журмын даатгагчдын холбоо нь “ Жолоочийн даатгалын тухай” хуулийн  хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, гишүүн даатгагчдын эрх ашгийг хамгаалах, уялдаа холбоог сайжруулах,  тус хуулийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, олон нийтэд албан журмын даатгалын талаар мэдлэг олгох,  мэдээллийг түгээх асуудлыг шинэ шатанд гаргах зорилтуудыг дэвшүүлэн, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаа.

Ажлын алба нь Холбооны Удирдах зөвлөлөөс баталсан 2012 оны  төлөвлөгөөний  үндсэн чиглэл болох

  • Албаны бүтэц бүрэлдэхүүн, төсөв санхүү, аж ахуйг бүрдүүлэх
  • Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, журам, аргачлал боловсруулж мөрдүүлэх
  • Сургалт сурталчилгаа явуулах
  • Гадаад харилцаа тогтоох, бэхжүүлэх гэсэн 4 чиглэлээр нийт 220 багц  ажил төлөвлөн  90 хувийн гүйцэтгэлтэй ажиллав.    

Тайлант хугацаанд Холбооны Удирдах зөвлөл нь 23 хуралдаанаар 48 асуудал хэлэлцэн шийдвэрлэж ажлын албаны  үйл ажиллагааг  зохицуулж чиглүүлсэн бө энэ хугацаанд ажлын алба нь   нийт 679 бичгийн эргэлттэй байснаас хүний нөөцтэй холбоотой 49, үйл ажиллагаатай холбоотой 17 тушаал гаргасан байна.  303 албан бичиг хүлээн авч, 377 албан бичиг   явуулсан байна. Үүнээс  28 албан бичигт хариу өгөв. 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах